Европын холбооны ТМБССД-2 төслийн удирдагч Дэвид Пеэрсон 3 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. Тэрээр “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл: орон нутаг дахь хамтын ажиллагаа” сэдэвт сургалт-семинарт оролцож Мэргэжлийн боловсрол, сургалтын шилдэг туршлага түгээн дэлгэрүүлэх төслийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Европын холбооны ТМБССД-2 төслийн удирдагч Дэвид Пеэрсонтой уулзаж Ховд аймгийн нийгмийн салбарын өнөөгийн байдал, томоохон зорилт, цаашдын хамтын ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны талаар мэдээлэл солилцож, орон нутагт хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийхэд хамтран ажиллахаар зөвшилцөв. Огноо: 3/15/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1840 Мэдээ таалагдсан: