"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт 2 өдрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө



УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулав.
Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нийгмийн оролцоог хангах зорилтын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс бүрдсэн 80 гаруй хүн хамрагдлаа.

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ