Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу
"Оюутан цэрэг" сургалт нь Ховд аймагт 3 дахь жилдээ хэрэгжих гэж байна.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтанд хамрагдах оюутнуудыг 2018 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 424 тоот өрөөнд бүртгэх бөгөөд оюутан дараах бичигбаримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалы ндэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/
9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ