Ховд аймгийн "Есөн алдартан" тодорлоо



XVII жарны Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр 2017 онд ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган, аймаг, сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 9 эрхмийг аймгийн есөн алдартанаар шалгаруулан шагнаж урамшуулав.

ВИДЕО:


Тухайлбал, Боловсролын салбарын алдартнаар Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Эрдэнэчимэг,



Барилга, дэд бүтцийн салбарын алдартнаар “Зорчигч тээвэр” ХХК-ийн жолооч Х.Энх-Амар,



Санхүүгийн салбарын алдартнаар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд,



Бизнесийн салбарын алдартнаар “Бадамлах оюун” ХХК-ий захирал Н.Энхтуяа,



Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартнаар Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн,



Соёл урлагийн салбарын алдартнаар “Болор цом-35” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр,



Төрийн захиргаа, хууль зүйн салбарын алдартнаар аймгийн Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа Т.Өнөрбаатар, Эрүүл мэндийн салбарын алдартнаар Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч Л.Гэрэлчулуун,  Спортын салбарын алдартнаар “Ич Монгол” таеквондогийн клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал нар тус тус тодорч аймаг орон нутгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ