XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр 22 уяач аймгийн "Алдарт уяач" цол хүртлээ



XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр аймгийн Алдарт уяачаар Алтай сумын уяач Х.Жаргалсайхан, Булган сумын уяач П.Гансүх, Р.Ганбаатар, Буянт сумын уяач Д.Далхжав, Дарви сумын уяач П.Давааням, Н.Сум-Очир, Дуут сумын уяач Н.Намбар, Зэрэг сумын уяач Б.Баатарбилэг, Манхан сумын уяач Х.Нармандах, Мөст сумын уяач Э.Лхагвасүрэн, Ж.Тулга, А.Цэрнээ, Мянгад сумын уяач Б.Даваадалай, Ч.Загджав, У.Хүрлээ, Үенч сумын уяач Д.Өлзийбат, Б.Бирваа, Чандмань сумын уяач С.Дашдаваа, Эрдэнэбүрэн сумын уяач С.Баттулга, Жаргалант сумын уяач А.Жамъяансүрэн, Г.Мандах, Ц.Балжаа нарын 22 уяачийг шалгаруулж, алдарт уяачийн цол, энгэрийн тэмдэг, залаа зэргийг сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үзэр гардуулан өгч баяр хүргэлээ.



Мөн “Алтан хараацай” цол хүртсэн Зэрэг сумын сурагч Ж.Батболд, Мянгад сумын сурагч О.Баяржавхлан нарын шагналыг гардуулан өглөө. 

Image may contain: 5 people, people standing and indoor 

Энэ жилээс эхлэн аймгийн Засаг даргын захирамжаар анх удаа таван хошуу малаа төрөл тус бүрд нь өсгөсөн малчдыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тухайлбал: Тэмээгээр Цэцэг сумын малчин А.Амархүү 379, адуугаар Буянт сумын харьяат Монгол улсын аварга малчин Д.Отгонням 480, үхрээр Дуут сумын малчин А.Бакий 332, хониор Дарви сумын малчин Г.Ганбаатар 2328, ямаагаар Ховд сумын малчин Х.Асхар 1620 толгой мал тус тус тоолуулж аймагтаа тэргүүлж байна.

Image may contain: 5 people, people standing







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ