Шилдэг тэргүүний сум, баг, байгууллагууд шагналаа гардан авлаа



2018 оны 02-р сарын 10-ны өдөр спортын ордонд зохион байгуулагдсан XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн  барилдааны үеэр Ховд аймгийн тэргүүний сум, байгууллага, багуудын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Image may contain: 6 people, people standing

Өөрөөр хэлбэл тэргүүний сумаар Булган сум, 2-р байранд Эрдэнэбүрэн сум, 3-р байранд Цэцэг сум шалгарсан. Харин тэргүүний багаар Булган сумын Алагтолгой баг, Жаргалант сумын Алагтолгой баг, Мөст сумын Улаантолгой багууд тус тус шалгарсан бол, тэргүүний байгууллагаар Онцгой байдлын газар, 2-р байранд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, 3-р байранд аймгийн Эрүүл мэндийн газар тус тус шалгарч, шагналаа гардан авсан юм. 



ВИДЕО:







Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын захирамжаар зарласан “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны шилдэг номинацуудыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, “Шилдэг сум” номинацийн 1-р байранд Булган сум, 2-р байранд Жаргалант сум, 3-р байранд Эрдэнэбүрэн сум шалгарсан бөгөөд Жаргалант сумын шилдэг багаар Алагтолгой баг, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Ховд телевиз, Шилдэг байгууллагаар Цэргийн 123 дугаар анги, Ховд их сургууль тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

Image may contain: 4 people, people standing









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ