Ховд аймгийн Булган сум, Булган сумын Алагтолгой баг 2017 оны ажлаараа аймагтаа тэргүүлэв

Image may contain: 8 people, people standing, suit and indoor

Аймгийн ЗДТГ-аас жил бүр Хяналт үнэлгээ хийж сум байгууллагуудын ажлыг нийт 60 гаруй үзүүлэлтээр дүгнэн байр эзлүүлдэг. Тэгвэл бүх ажлын үзүүлэлтээрээ Булган сум хамгийн өндөр үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Булган сум 2017 оны ажлаараа аймагтаа 1 дүгээр байранд мөн тус сумын Алагтолгой баг аймгийн 91 багаас ажлаараа 1 дүгээр байранд шалгарсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондог орон нутагт ажиллах үеэрээ тэргүүний сум, багийн шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Image may contain: 3 people, people sitting

Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Энэхүү шагнал бол хөдөлмөрч бүтээлч зон олон та бүхний олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлэсний сацуу цаашид ихийг хийж бүтээх итгэл найдвар, үүрэг хүлээлгэн өгч байгаа шагнал шүү” гэдгийг онцлон хэлэв. 

Image may contain: 3 people, people sitting and indoor

Мөн тус сумын хувьд аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжсэн “Цэвэрч ховдчууд” болзолт уралдааны хүрээнд Булган сум 1 дүгээр байр эзэлсэн шагналыг тус тус гардуулан өглөө. 

Image may contain: 6 people, people standing and indoor

Image may contain: 5 people, crowd and indoor



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ