Ховд аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондог энэ оны 2-р сарын 06-ны өдөр аймгийн 24 сургуулийн захирал, 31 цэцэрлэгийн эрхлэгч нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулсан бол 2-р сарын 09-ны өдөр 17 сумын Засаг дарга, 20 гаруй албан байгууллагын удирдлага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай үр дүнгийн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг үзэглэлээ.
Үр дүнгийн гэрээнд байгууллагууд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, Засгийн газрын Сахилга хариуцлагыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах, аймгийн Засаг даргын 2017 оны А/542 дугаар захирамжийн дагуу “Шинэ санаачлага-Бүтээлч ажил” уриан дор төсөл боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах талаар тусгажээ.