“Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа эхэллээ



17-р жарны  Тийн унжлагат  хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулан аймгийн Засаг даргын Tамгын газраас Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, ХХААГ, ХХҮГ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг 8 байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Хаврын өнгө 2018” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.



Орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж, үндэсний онцлог, хэв шинжийг хадгалсан, шинэ санаа, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, байгальд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжих  зорилгоор зохион байгуулж байгаа "Хаврын өнгө-2018" үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-11 хүртэл аймгийн Биеийн тамир, спортын бага заал, Жудо бөхийн ордонд явагдана. Тус  үзэсгэлэн худалдаанд 10 сумын 80 гаруй бизнес эрхлэгч, аж ахуй нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна.  

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ