Ховд аймгийн БТСГ, аймгийн Ширээний теннисний холбоо хамтран 2-р сарын 3-4-ний өдрүүдэд Ховд аймгийн 2018 оны ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг Ховд хотноо зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ширээний теннисний холбооны тэргүүн, спортын мастер Т.Энхжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Болдбаатар нар болон бусад байгууллага хамт олны төлөөллүүд, тэмцээнд оролцож байгаа баг тамирчид оролцлоо. Ховд аймгийн ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, ширээний теннисний спортыг сурталчлах, аймгийн шигшээ багийг сонгон шалгаруулах, тамирчдын чансаа тогтоох зорилгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд өсвөрийн 60 гаруй, насанд хүрэгчдийн 30 гаруй нийт 100 орчим тамирчин оролцон ганцаарчилсан эрэгтэй, ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй багийн, эмэгтэй багийн, эрэгтэй дан хосын, эмэгтэй дан хосын, холимог хосын гэсэн 7 төрөлд авхаалж самбаа, хурд хүч, арга техникээ сорин өрсөлдлөө.
ВИДЕО: