Жаргалантын хүүхдүүд” урлагийн наадам болов

Image may contain: 17 people, people smiling

Ховд аймгийн хүүхдийн ордон ашиглалтанд орсны 10 жилийн ойд зориулсан “Жаргалантын хүүхдүүд” урлагийн наадмыг 2018 оны 1 дүгээр сарын 27,28-нд амжилттай зохион явууллаа. Тус уралдаан Төгөлдөр хуур, Ятга, Шанз, Гоцлол дуу, Хамтлаг дуу гэсэн 5 төрлөөр 3 насны ангиллаар зохиогдсон бөгөөд энэ удаад цаг агаарын хүндрэлтэй байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгаас хүүхэд тээвэрлэх нь эрсдэлтэй байсан учраас зөвхөн төвийн сургуулиудын авьяаслаг хүүхэд багачуудыг оролцуулсан байна. “Жаргалантын хүүхдүүд” уралдаан Хүүхдийн ордны Дуу хөгжмийн багш СТА Ж.Батцэнгэлийн нэрэмжит болон зохион байгуулагдсан ба дууны төрөлд оролцогч хүүхэд бүр 2 бүтээлээр оролцсоны нэг нь СТА Ж.Батцэнгэл багшийн зохиосон дууг дуулж өрсөлдсөн нь тэмцээний гол онцлог байлаа. 

Image may contain: 4 people, people standing 

Image may contain: 5 people, indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ