Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Манхан сумын малчдын өвөлжилтийн байдалтай танилцав



Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан  ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр  Манхан суманд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баярсүх, ХХААЖДҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Пүрэвхүү нар болон хэвлэл мэдээллийн төлөөлөл багтан ажилласан юм. Ажлын хэсэг Манхан суманд ажиллах үеэрээ  сумын иргэд, хөдөлмөрчдөд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулахаас гадна малчдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцан  үнэлэлт дүгнэлт өгч зохих арга хэмжээг авч ажиллалаа. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ