Аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас Аймгийн Боловсрол соёлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, “Дэлхийн Зөн Ховд” ОНХХ-тэй хамтран Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиудын
“Анги удирдсан багш нарыг чадавхижуулах” сургалтыг 2018 оны 01 сарын 14-18 хооронд зохион явууллаа. Тус сургалтанд 280 багш нар оролцсон бөгөөд
“Хүүхэд хамгааллын тухай хууль”,
“Зөрчлийн тухай хууль”-ийг таниулан сурталчилж, багш хүүхдүүдтэй холбоотой нарийвчилсан заалтуудыг тодотгон мэдээлэл өгч сургуулийн орчин болон гэр бүл, орон нутаг, амьдралдаа дээрх хуулиудыг хэрэгжүүлэн ажиллахыг уриаллаа. Сургалтанд оролцогчдод Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн болон хяналтын прокурор н.Жавхлантөгс, Боловсрол соёлын газрын хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн М. Өлзийсайхан нар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон ба хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо, шинэ хууль тогтоомжтой холбоотой гарын авлага, сургалтын материалаар хангаж ажилласан байна.