01-р сарын 18 ны өглөө 03 цаг 50 минутад аймгийн төвөөс 15 орчим км-ийн зайд "Дөрвийн хөтөл" гэх газар том оврын автомашин өндөр хүчдэлийн шон мөргөсөн осол гаргасан. Ослын улмаас үүссэн 35 кВ-ын ЦДАШ-ын гэмтлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг, “ББЭХС” ТӨХК, аймгийн Эрчим Хүчний Зохицуулах зөвлөл, “Ховд ЦТС” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги гээд мэргэжлийн байгууллагуудын 40-50 хүний бүрэлдэхүүнтэй баг 01-р сарын 18 ны өглөөний 09 цагаас 01-р сарын 19 ний 17 цаг 30 минут хүртэл ажиллан сэргээн босголтын ажлыг дуусган Ховд аймгийг эрчим хүчээр бүрэн хангалаа.Энэ хугацаанд аваарын дизелийг ажиллуулан "Бадамлах Дөл" дулааны станцыг эрчим хүчээр хангаж халаалт дулааныг хэвийн өгч ажилласан байна. Гэмтлийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд ББЭХС нэгдсэн байдлаар гарган ажиллах юм байна. Огноо: 1/19/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2007 Мэдээ таалагдсан: