Аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын 2 хэсэг 01-р сарын 25 хүртэл сумдад ажиллана



Ховд аймгийн Онцгой комиссын даргын 01 тоот тушаалаар байгуулагдсан ажлын 3 хэсэг сумдын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдал, учирч болох хүндрэл бэрхшээл, шаардлагатай байгаа өвс тэжээлийн тооцоо судалгааг гаргах зорилгоор 01-р сарын 05-08 ны хооронд сумдад ажилласан. Үүний үр дүнд сумдын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалд үндэслэн 1 суманд 600 пресс өвс, 200 уут тэжээлийг хүргүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Тэгвэл 01-р сарын 18-25 хүртэл Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын 2 хэсэг сумдад ажиллаж байна. Тухайлбал: Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Чандмань, Дарви, Цэцэг, Зэрэг, Манхан, Мөст, Мөнххайрхан сумдад харин аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Булган,Үенч, Алтай, Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Буянт, Дуут сумдад тус тус ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ, Эрүүл мэндийн салбар, БСУГ, ХХҮХ, БОАЖГ, ЭМНДХ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл багтсан ба сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгч, зохих арга хэмжээ авч ажиллана. Мөн сумдын иргэд, хөдөлмөрчдөд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж ажиллах юм.





                                                                                                                                                                                                                                                               Гэрэл зургийг:www.khovd.gov.mn
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ