Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн ихэнхи сумдаар цас орж, хүйтний эрч чангарсан байдалтай байна. Дарви сумын хэмжээнд 323 толгой мал, Мөст суманд 24 толгой, Эрдэнэбүрэн суманд 161 толгой, Ховд суманд 28 толгой бог, нэг тэмээ, Мөнххайрхан суманд 38 толгой бог, Чандмань сумын нэг багт дунджаар 400-500 бог мал хорогдсон мэдээтэй байна.
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, цаг хүндэрсэн үед малчдад туслах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар
“Малчдадаа тусалъя” 3 сарын хандивын аяныг 2017 оны 11-р сарын 01-ээс эхлүүлсэн. Аянд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй олон байгууллага идэвхи санаачилга гарган нэгдэж хандив, туслалцаа үзүүлсээр байна. Одоогоор нийт 43 төрийн болон төрийн бус байгууллагаас 6160000 төгрөгний бэлэн мөнгө болон 180000 төгрөгний шатахуун, 3247 прэсс өвс, 492 нэмнээ, элгэвч, 472 уут хорголжин болон хивгэн тэжээл, 80 кг будаа, 85 толгой лаа, 512 толгой шүдэнз, 181 ширхэг хос бээлий, 275 ширхэг саван, 73 нэр төрлийн хувцас болон бусад хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хандивласан байна.