Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын 3 хэсэг өнөөдрөөс эхлэн сумдад ажиллана



Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар цас орсон. Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумдад 3-4 см, Жаргалант, Дарви сумдад 2 см, Эрдэнэбүрэн, Манхан, Үенч, Алтай сумдад 1 см цастай, харин Мөст, Дуут, Ховд, Цэцэг сумын төвд цасгүй, уулаараа бага зэргийн цастай байна. Цас ороогүй цасгүй байгаа дээрх сумдаар мал усгүйдэж, малыг холоос тууж усалж байгаагаас зутрах, олон мал нэг дор бөөгнөрөх зэрэг таагүй нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тухай мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Мал, малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, учирч болох хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай байгаа өвс тэжээлийн тооцоо судалгааг гаргах үүднээс аймгийн Онцгой комиссын даргын 2018 оны 01-р сарын 05 ны өдрийн 01 тоот тушаалаар байгуулагдсан ажлын 3 хэсэг өнөөдрөөс эхлэн сумдад ажиллахаар боллоо.

ВИДЕО:



Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХАГ-ын дарга Ш.Пүрэвхүү нараар ахлуулсан ажлын хэсэг 1-р сарын 5-11 ний хооронд сумдад ажиллах юм. 
Нэгдүгээр ажлын хэсэг 
Ажиллах сум: Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг
Ажлын хэсгийн ахлагч: Ш.Батсүх -Аймгийн Засаг даргын орлогч
Гишүүд: Д.Очирбадам -Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч
Д.Одгэрэл -Цэргийн штабын офицер
П.Гантөмөр -Жаргалант телевизийн сэтгүүлч
Н.Баатархүү -Жаргалант телевизийн зураглаач
Хоёрдугаар ажлын  хэсэг 
Ажиллах сум: Манхан, Цэцэг, Мөст, Мөнххайрхан
Ажлын хэсгийн ахлагч: Б.Баярсүх -Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
Гишүүд: Б.Отгонбаатар -Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын Техник хэрэгсэл, хөдөлмөр хамгаалал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч
Г.Гончигсүрэн -ХХАГ-ын ахлах мэргэжилтэн
Н.Лхагва -Ховдын мэдээ сонины сэтгүүлч 
Гуравдугаар ажлын хэсэг 
Ажиллах сум: Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Дуут
Ажлын хэсгийн ахлагч: Ш.Пүрэвхүү -ХХАГ-ын дарга
Гишүүд: Б.Даваазаяа -Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн Холбоо Зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч
Н.Батчимэг -Khovdnews.mn сайтын сэтгүүлч  гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ