Улс тунхагласны баярын бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглов



Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан аймаг, сумын цолтой хүчит бөхийн барилдаан аймгийн Спортын төв ордонд болов. Энэхүү барилдаанд Ховд аймгийн Дуут сумын харъяат, аймгийн арслан С.Ганхуяг, Чандмань сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн арслан М.Эрдэнэжаргал нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдсанаас
Ховд сумын харъяат, сумын заан Ж.Мухтар түрүүлж, Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож үзүүрлэн, аймгийн арслан н.Эрдэнэжаргал, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр нар шөвгөрчээ. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ