Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас санаачлан Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дуу хоолойг сонсох, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний оролцоог дэмжих, өрсөлдөх чадварыг бий болгосноор бие биенээсээ суралцах, үзэл бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд Жаргалант сумын ЕБ-ын 4 сургуулийн 9-11-р ангийн 6 баг оролцов.
Тухайлбал, 1-р сургуулийн
“Happy child” баг,
“Гэрэлт ирээдүй” баг, 2-р сургуулийн
“Гэрэлт” баг, 6-р сургуулийн
“Тэмүүлэл” баг,
“Гэрэлт ирээдүй” баг, Прогресс сургуулийн
“Хүчирхэг прогресс” гэсэн багууд авьяас билэг, авхаалж самбаагаа дайчлан мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн танилцуулга, чөлөөт сэтгэлгээ, асуулт хариулт, урлагийн номер гэсэн 6 төрлөөр өрсөлдсөнөөс 2-р сургуулийн
“Гэрэлт" баг 1-р байранд, Прогресс сургуулийн
“Хүчирхэг Прогресс” баг 2-р байранд, 6-р сургуулийн
“Гэрэлт ирээдүй” баг 3-р байранд, харин шилдэг хөгжөөн дэмжигчээр 6-р сургууль болон 2-р сургууль тус тус шалгарсан байна.
Энэхүү тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас санаачлан ерөнхий боловсролын сургуулийн 8-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан
“Хүчирхийллийн эсрэг нүдээ нээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдын шагналыг гардууллаа.