-Аргын тооллын 11 сарын 10. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 22, цагаагчин үхэр, найралт эх-7 од, уул суудал, 3 хөх мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:50-17:21.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхэм сайн, эд идээ элбэгшинэ. Гэвч хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Тахиа, могой, үхэр, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Лам болох, эм найруулах, хурим хийх, үхэгсдийн үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.