-Аргын тооллын 11 сарын 9. Пүрэв (Бархасвад) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 9. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 21, цагаан хулгана, өглөгт эх-6 од, ус суудал, 4 ногоон мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:48-17:22.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин ирнэ цээрлэ.
-Бич, хулгана, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
- Санасан хэрэг бүтнэ. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ