-Аргын тооллын 11 сарын 8. Лхагва (Буд) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 8. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 20, шарагчин гахай, хэрцгий охин-5 од, огторгуй суудал, 5 шар суудал, рашааны барилдлагатай өдөр. Их хар өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:47-17:24.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өлсөж, ундаасна цээрлэ.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтэн сөрөг муу.
-Шинэ бүтээл гаргах, бичиг сурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, гөлөг тэжээх, нас уртасгах ном айлдуулах, эм найруулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Бэрийн үйл, үхэгсдийг оршуулах, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, замд явахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ