Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид шилдэг 8 уран бүтээлийг үзэгчиддээ өргөн барина



Төрийн Соёрхолт, Ардын Жүжигчин  Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын  өвөл цагийн  уран бүтээлийн 80 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаагаа "Улаан хивсний"- ёслолоор  эхэлж,  Дэлхийн сонгодог уран бүтээлүүдийг Ховдчуудад өргөн барьлаа. Аймгийн ХДТ-ын уран бүтээлчид өвөл цагийн уран бүтээлийн 80 дахь жилийнхээ хүрээнд Зохиолч Клод Маньегийн “Миний нууц” жүжиг, “Далан худалч” хөгжимт драм,  “Эргэн дурсахуй” гурван үеийн хамтарсан концерт, “Аз жаргалын эрэлд” хүүхдийн дуурь, “Буратино ба алтан түлхүүрийн адал явдал” хүүхдийн жүжиг,  “Домгийн хэлхээ”  ардын дууны концерт, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг шилдэг  8 уран бүтээлийг  тусгай хуваарийн  дагуу 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 7 хоног бүрт 1-2  удаа  үзэгчиддээ хүргэхээр төлөвлөсөн байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ