Баянгол дүүргийн нэрэмжит ЖАНРАЙСАГ БУРХАН - ХАТАН ТУУЛЫН ХИШИГ" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлэв



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянгол дүүргийн нэрэмжит ЖАНРАЙСАГ БУРХАН - ХАТАН ТУУЛЫН ХИШИГ" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Тус барилдаанд у.арс П.Бүрэнтөгс у.арс Н.Батсуурь у.арс Э.Оюунболд у.арс Р.Пүрэвдагва у.г Ө.Бат-Орших у.з Д.Баасандорж у.з М.Өсөхбаяр у.з Б.Батмөнх у.з Б.Пүрэвсайхан у.з Н.Жаргалбаяр у.з Б.Соронзонболд у.х Н.Батзаяа у.х Т.Баасанхүү у.х Б.Одгэрэл у.х Б.Бат-Өлзий у.х Х. Гантулга у.х М.Бадарч у.х О.Хангай у.ө.н Э.Энхбат у.ө.н Н.Бүрэнбаатар у.ө.н Л.Цэрэнтогтох у.н Ж.Баянмөнх у.н Б.Сангисүрэн у.н Б.Сумьяа у.н Б.Амарзаяа у.н Ж.Чулуунбат у.н Ц.Одбаяр у.н Б.Сугаржаргал у.н Б.Бадамсүрэн у.н Л.Лха-Очир у.н Шинэбаяр у.н Ч. Ганзориг у.н Б.Батжаргал у.н Д.Энхбаяр у.н Э.Даш у.н Б.Ганхуяг у.н Л.Батзориг у.н Д.Анар у.н Г.Баасандорж у.н Ч.Хөхчирэнгэр у.н Д.Амарсайхан у.н Б.Чимэдвандан у.н Б.Хишигбаатар у.н Б.Серик у.н Г.Ганжад а.х.а Ц.Бямба-Очир а.х.а Б.Номиндалай а.х.а Ш.Дарханбат а.х.а Д.Тангад нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх бяр хүчээ сорин барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спортын хороо "Монтед Констракшн" Ховд дэвжээний бөх Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Алдар спортын хороо Монголын Үндэсний их сургууль Түшээт ханы аварга дэвжээ "Мон Уран" ХХК-ийн бөх Улсын начин Эрдэнэбатын Даш үзүүрлэлээ. 



                                                                                                                                                                                                                                        /Мэдээллийг бэлтгэсэн Д.Пүүжээ/


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ