-Аргын тооллын 11 сарын 7. Мягмар (Ангараг) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 7. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 19, шар нохой, гөрөөсөн толгой-4 од, төмөр суудал, 6 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Өвлийн уур-15:08.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:45-17:25.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сайн ерөөлт, сайн нөхөртэй нөхөрлөнө. Гэвч луу, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Бар, морь, нохой, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, буяны үйл, номын үйл, сүм дуган нээхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ