"Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс Баруун бүсийн "Алтайн бүргэд" клубын баг тамирчид "БАЙЛДААНЫ ТАРХАЛТ" ын төрөлд "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртжээ.


2017 оны 10-р сарын 06-ны өдрөөс 10-р сарйн 08-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан  "Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс Баруун бүсийн "Алтайн бүргэд" клубын баг тамирчид "БАЙЛДААНЫ ТАРХАЛТ" ын төрөлд хүрэл медаль хүртжээ. 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубуудийн шигшээ баг болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, 4х100м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрөлд өрсөлдсөн байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ