Ховд аймгийн багш нар Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.


Ховд аймгийн хэмжээнд Боловсролын салбарынхан Дэлхийн болон Монголын багш нарын баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Лувсанлхамо, ахмад багш нарын төлөөлөл болон аймгийн боловсролын салбарын мэргэжилтэн, багш нар оролцов.


Баярын хурлыг  аймгийн НХБ хариуцсан Засаг даргын  орлогч Ч.Уранчимэг нээж нийт багш нартаа ажлын амжилт хүслээ. 

ВИДЕО: 



Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын салбарын ойрын 4 жилийн зорилтыг шинэчлэн боловсруулж, боловсролын салбарын ёсзүйг сайжруулан, олон нийтийн оролцоог өргөжүүлж, сургууль, цэцэрлэгийг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулж, мөн Дэлхийн банк, Швецарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжсэн Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд 10 сургуульд Олон нийтийн оролцоот сургууль төсөл хэрэгжүүлэн, боловсролын байгууллагын үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага, иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх сайн туршлагууд буй болгосныг нийт сургууль, цэцэрлэгүүдэд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 
Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургууль, багш бүр чин сэтгэлээсээ хичээн ажиллаж, үүний үр дүнд 1 дүгээр сургуулийн физикийн багш Ш.Оюунгэрэл, 3 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Батсүх, 6 дугаар сургуулийн МХУЗ-ын багш М.Сарантуяа нар Монгол улсын зөвлөх багш боллоо. 


Улсын олимпиадаас бага ангийн багшийн математикийн  төрөлд хүрэл медаль хүртсэн Цаст- Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Цоггэрэл, технологийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Дарви сумын багш Ж.Баттөмөр, биологийн олимпиадад 4 дүгээр байр эзэлсэн багш Н.Шинэтуяа, бэлтгэсэн шавь О.Доржсамбуу нь улсын физикийн олимпиадаас “Уран бодогч” шагнал хүртсэн Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Ж.Даваажав, багийн олимпиадаас бэлтгэсэн 20 сурагч нь мөнгөн медаль хүртсэн Прогресс сургуулийн багш Д.Оюунсүрэн, Э.Ганчимэг, хүрэл медаль хүртсэн Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Л.Туул, улсын сэтгэх чадварын олимпиадад шавь Батцэцэг нь мөнгөн медаль хүртсэн Жаргалант 1 дүгээр сургуулийн математикийн багш Ч.Байгальмаа, бүх аймаг, дүүргийн боловсролын салбарын судлаач мэргэжилтнүүдийн дунд зохиогдсон  “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг олгох арга зам” сэдэвт илтгэлийн уралдаанд 4 дүгээр байр эзэлсэн БСУГ-ын мэргэжилтэн Б.Сайнсанаа, Д.Олонбаяр, Ц.Гантуяа,  бэлтгэсэн 11б ангийн 35 сурагч нь “Монгол сайхан бичигтэн” анги нийтийн улсын уралдаанаас алт, “Үндэсний бичиг үсгийг тээгч, түгээгч” улсын уралдаанд заадаг ангийн 70 шавь нарыг бэлтгэн оролцуулж улсад  2 дугаар байрт шалгарсан Цаст-Алтай цогцолбор сургуулийн МХУЗ-ын багш Б.Цэцэгмаа, “Үндэсний бичиг үсгийг тээгч, түгээгч” улсын уралдаанд заадаг ангийн 67 шавь нарыг бэлтгэн оролцуулж улсад  тэргүүн байрт шалгарсан Цаст-Алтай цогцолбор сургуулийн МХУЗ-ын багш Г.Эрдэнэчимэг, Б.Баярхүү, АНУ-ын Энхтайвны корпусаас зохион байгуулсан дэлхийн 21 улс оролцсон англиар зохион бичих олон улсын уралдаанд 2 дугаар байрт шалгарсан Прогресс сургуулийн англи хэлний багш Б.Харашаш, “Дуулах өв-2017” улсын уралдаанаас бэлтгэсэн шавь нар нь тэргүүн байр эзэлсэн Манхан, Эрдэнэбүрэн сумын хөгжмийн багш Ц.Дэлгэрмаа, Ц.Амгалан, “Дэгдээхэй нас” бүжгийн улсын уралдаанд Жаргалант сумын 13 дугаар цэцэрлэгийн “Алтан өв” хамтлаг нь тусгай байранд шалгарсан байна.   


Өнгөрсөн хичээлийн жилд багш сурган хүмүүжүүлэгчид  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх их үйлсдээ нөөц боломжоо дайчлан ажилласнаар олон амжилтуудыг гаргасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг чанаржуулж удирдан чиглүүлсэн сурагчид улс, аймгийн хэмжээнд өндөр оноо авч дундаж оноогоороо тэргүүлсэн Прогресс сургуулийн математикийн багш Х.Лхамсүрэн, химийн багш Х.Армангүл, биологийн багш Х.Цэцэгсүрэн, 7 дугаар сургуулийн МХУЗ-ын багш А.Лхагвасүрэн, Ховд ахлах сургуулийн нийгмийн багш Ж.Ергенбек, англи хэлний багш Айнагүл, Булбул, орос хэлний багш Х.Мария, физикийн багш Т.Армангүл, Үенч ахлах сургуулийн газарзүйн багш С.Эрдэнэчимэг, Манхан ахлах сургуулийн түүхийн багш Ц.Мөнхбат нарын багш, мөн бэлтгэсэн шавь нь хамгийн өндөр оноо авч тухайн хичээлээр аймагт тэргүүлсэн Цаст-Алтай цогцолбор сургуулийн нийгмийн багш Х.Нямсүрэн, физикийн багш Ж.Даваажав, химийн  багш Т.Оюунчулуун, биологийн багш П.Урандолгор, Ховд ахлах сургуулийн нийгмийн багш Б.Жайналхан, Манхан ахлах сургуулийн газарзүйн багш Ш.Отгонбаяр, Эрдэнэбүрэн ахлах сургуулийн МХУЗ-ын багш П.Эрдэнэдалай, Прогресс сургуулийн түүхийн багш Д.Нямтулга, англи хэлний багш З.Амарсанаа нарын багш, сүүлийн жилүүдэд Д.Отгонтуяа захиралтай Прогресс сургуулийн хамт олон ЭЕШ-ын оноогоороо аймагт тасралтгүй тэргүүлж, энэ үзүүлэлтээрээ улсад “ТОП-20”-д тасралтгүй орж байгаа зэрэг Ховд аймгийн боловсролын салбарынхан олон чухал амжилтыг гаргажээ.   



         


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ