Ховд аймгийн Жаргалант сумын VI сургууль багш нарынхаа дунд “Ур чадварын уралдаан”-ыг зохион байгууллаа.



Монголын багш нарын баярын 51 дэх өдрийг угтан Ховд аймгийн Жаргалант сумын VI сургууль нь багш нарынхаа дунд “Ур чадварын уралдаан”-ыг зохион байгууллаа.  Тус уралдаан нь 3 ангилалтайгаар явагдсан байна. Тодруулбал, 5-10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын ангилалд 12 багш, 10-15 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын ангилалд 10 багш, 15-аас дээш жил ажиллаж байгаа багш нар гэсэн ангилалын хүрээнд багш нар нээлттэй хичээл зааж заах арга, ур чадвараараа өрсөлдсөн байна.  Багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрандаа хөгжих, хамтран ажиллаж, харилцан суралцах зорилгоор  зохион байгуулсан “Ур чадварын уралдаан”-ыг тус сургуулийн захиргаанаас цаашид үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ