ВВС Радио Хөөмийн урлагийг сурвалжлав.


ВВС агентлагийн харъяа Радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн сэтгүүлч, сурвалжлагч Кэйт Моллесон Ховд аймагт хүрэлцэн ирж Хөөмийн урлагийн өв тээгчидтэй уулзан, хөөмийн урлагийн талаар радио нэвтрүүлэг бэлтгэлээ. Хөөмийн урлаг бол дэлхийд хосгүй ховор урлагийн бүтээл. Энэхүү гайхалтай бүтээлийн өв тээгчид Ховд аймгийн Чандмань суманд нэлээдгүй байдаг. Тиймээс энэхүү бүтээлийг дэлхий дахинд сонордуулахаар Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч болон ХДТ-ын хөөмийчидтэй уулзаж, хөөмийн бичлэг хийн, ярилцлага авч мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэлээ.

 
Ийнхүү тус бүтээлийг дэлхий дахинаа сонордуулах үйл ажиллагааг аймгийн Засаг даргын зүгээс дэмжин хамтран ажилласан бөгөөд аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч Ч.Уранчимэг хариуцан орон нутагт зохион байгуулж ажиллажээ.   



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ