25 дахь жилдээ тэмдэглэж буй "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан баруун бүсийн оюуны их уурхай болсон ХИС-ийнхан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр нээж, ахмадууддаа баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр Ховд их сургуулийн түүх, амжилт ололт бүхэнд ахмад буурлуудынхаа оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, эрдэм оюуны дундрашгүй их үйлсийг мартах учиргүй гэдгийг тэмдэглээд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд 20 гаруй ахмад буурлууд хүрэлцэн ирсэний дотор ХИС-ийн анхны захирал, МУ-ын гавьяат багш Н.Жадамба, Ц.Баасандорж нар энэ жилийн ахмадын баярын хүндтэй зочид болон оролцжээ.