ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ АХМАД БУУРЛУУДДАА БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.


Буурал түүхтэй улсынхаа тулах цэг нь болсон буян далласан үр хойчсынхоо тэмүүлэх түүчээ нь болсон азай буурал ахмадууд та бүхэндээ ахмадын баярын 25 дахь жилийн ойн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Жил бүрийн аравдугаар сарын нэгний өдрийг “Ахмадын баярын өдөр” болгон тэмдэглэн ирсэн билээ. 

Монгол Улсын Засгийн газраас “Ахмадын зөвлөх үйлчилгээ”, “Насны хишиг” олгох зэрэг хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бид аймагтаа  “Ахмадаа ачлая” хөтөлбөр болон Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бусад ажлуудыг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ахмадын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр ажил үүргийнхээ хуваарьт тусгаад байгааг дуулгахад таатай байна.

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө залуу идэр насаа зориулан ирсэн азай буурал ахмадууддаа Монголын ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ