Ховд Хөгжил Политехник коллежийн оюутан Ц.Долгормаагийн оролцох Дэлхийн ур чадварын тэмцээн 10-р сард зохион байгуулагдана.


Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ оны 10-р сарын 11-18-ны хооронд зохиогдох “World skills-2017” Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол улсаа төлөөлөн Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн Сантехникийн 3-р ангийн оюутан Ц.Долгормаа оролцохоор шалгарсан бөгөөд өнөөдөр түүнийг багш С.Батаагийн хамтаар үдэж өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс, коллежийн багш, оюутан сурагчид оролцлоо.


Уг тэмцээн нь ур чадварын 51 төрлөөр, 2 жилд нэг удаа явагддаг томоохон тэмцээн бөгөөд Монгол улсаас нийт 6 оролцогч оролцохоор болсон байна. Оюутан Ц.Долгормаагийн хувьд уг тэмцээний “Сантехник ба халаалт”-ын төрөлд оролцоно. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ