-Аргын тооллын 9 сарын 28. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 28. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 8, шар морь, суулга-19 од, төмөр суудал, 1 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Модон хохимой, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:46-18:38.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул цээрлэ.
-Бар, морь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ