-Аргын тооллын 9 сарын 26. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 6, улаан луу, хонгорцог-17 од, гал суудал, 3 хөх мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-18:42.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зүс царай сайжирна сайн. Гэвч нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Насны, буян хишгийн даллага авах, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, гал тахих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, эд, мал гадагш өгөхөд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.