-Аргын тооллын 9 сарын 24. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 24. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, хөх бар, эрхтний тэнгэрт-15 од, мод суудал, 5 шар мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:41-18:46.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баян, ноён болох, бие эрхтний хүч сайжирна. Гэвч бич, бар, туулай жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бар, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэн сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, модны үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, лам болох, буяны үйл, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, хэрүүл тэмцэлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ