Ховд аймагт “Гудамж” төсөл хэрэгжих эхлэл тавигдлаа.


Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч” төслийн баг бүрэлдэхүүнтэй өчигдөр аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон бусад албаны төлөөллүүд уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар “Гудамж” төслийн талаар мэдээлэл сонсож, аймаг орон нутаг тэр дундаа Ховд хотын замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гудамж, зам талбайтай газар дээр очиж танилцууллаа. Ховд аймагт “Гудамж” төслийг эхлүүлэх эхний яриа хэлцэл ийнхүү хийгдэж,  цааш нь “Хөгжлийн хөтөч” төслийн баг бүрэлдэхүүн зураг төсвийг нь гарган Сангийн яамаар дамжуулан тендер зарлагдах юм байна. Тодруулбал, Гудамжны гарцыг сайжруулан өргөсгөх, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, аюулгүй байдал зэргийг цогцоор нь шийдсэн зөв шийдэл бүхий ажил хийгдэхээр төлөвлөж байгаа нь энэ юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ