АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОХУ-ын Алтайн хөдөө аж ахуйн их сургуультай танилцжээ.


ХИС-ийн дэргэдэх “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль”-ийг төлөөлөн Баруун Монгол, түмний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XIII бага хуралд оролцож буй сурагч Б.Золбоо, Э.Есүхэн, А.Марал нар ОХУ-ын Алтайн Хөдөө аж ахуйн их сургуульд зочлон, тус сургуулийн коллежийн захиралтай уулзалт хийжээ. 
Мөн сурагчид маань сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан байна гэж Ховд их сургуулийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхжаргал мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ