Ховд аймаг дахь газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны 1, 2-р улирлын ажлын явц, танилцуулга, хэлэлцэх асуудлуудыг авч хэлэлцэв. Тухайлбал, БАСЗ-ийн төлөвлөгөө батласан тухай, албан бланк тэмдэг ашиглах тухай, салбар зөвлөлийн үйл ажиллагааны явц, хурлын тов гаргах, БАСЗ-ийн журам танилцуулах, БАЗ-өөс ирүүлсэн чиглэл танилцуулах, цахим орчинд мэдээлэл авах талаар хуралдлаа.
Мөн аймгийн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгийн тухай мэдээллийг БАЗ-д явуулсан талаарх мэдээлэл, тулгамдсан асуудал, паспортжуулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар аймгийн МХГ-ын байцаагч С.Чанцал мэдээлэл хийлээ. Тэрээр аймгийн хэмжээнд БОЭТ, Булган сумын хүн эмнэлэг, 1-р сургуулийн барилга, Цаст алтай сургуулийн бага сургуулийн барилга, 36 айлын орон сууцнууд болон 11-р цэцэрлэгүүд зэрэг барилгууд ашиглалтын хувьд өндөр эрсдэлтэй тооцогдож байгааг онцлов. Харин 11-р цэцэрлэгийн хувьд их засварт орсон учир эрсдэл буурна бусад барилгуудыг анхааралдаа авч их засвар хийх шаардлагатай байгааг салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд оруулахыг санал болголоо. Уг хуралдаанаар аймгийн гамшгаас хамгаалах дэд хөтөлбөр боловсруулахад оруулах саналыг нэг бүрчлэн хэлэлцэн салбар зөвлөлийн гишүүд санал хүсэлтээ илэрхийллээ.