Тарваган тахлын халдвар дахин гараагүй тул хорио цээрийн дэглэмийг цуцлав.


Ховд аймгийн Жаргалант суманд гарсан тарваган тахал өвчний улмаас Ховд хотод хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Уг халдвараар өвдсөн өвчтөний биеийн байдал сайжирч, дахин халдвар гараагүй байна. Тиймээс 2017 оны 08-р сарын 30 ны  22.00 цагт аймгийн онцгой комисс хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар  хэлэлцэн тодорхой шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл хорио цээрийн дэглэмийг 8 сарын 30-ны 23,00 цагт дуусгавар болгож улмаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний болон бараа, түүхий эдийн захууд, бар, рестораны үйл ажиллагааг хэвийн явуулах тухай шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан байна. Харин Халдвартын эмнэлэг орчмын хөл хорио тогтоох дэглэмийг хэвээр үлдээж, ариутгал халдваргүйтгэлийг сайн хийж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн Ховд хотын постуудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар болов. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ