ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН 2, 3, 6 , АЛТАЙ, ДАРВИ, ДӨРГӨН, ДУУТ, ЗЭРЭГ, МАНХАН, МЯНГАД, МӨСТ, МӨНХХАЙРХАН, ЧАНДМАНЬ, ҮЕНЧ, ЦЭЦЭГ, БУЛГАН СУМЫН 1, МИНЖИТ БУЛГАН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИУДЫН ЗАХИРАЛ, ХОВД, ЧАНДМАНЬ, ҮЕНЧ, ЖАРГАЛАНТ СУМЫН 4, 5, 9, 12, 14, 15 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Нэг.Нийтлэг зүйл
1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, 2014 оны 127 дугаар тогтоолыг үндэслэн Жаргалант сумын 2, 3, 6, Алтай, Дарви, Дөргөн, Дуут, Зэрэг, Манхан, Мянгад, Мөст, Мөнххайрхан, Чандмань, Үенч, Цэцэг, Булган сумын 1, Минжит булган цогцолбор сургуулиудын захирал, Ховд, Чандмань, Үенч, Жаргалант сумын 4, 5, 9, 12, 14, 15 дугаар цэцэрлэгүүдийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
Цэцэрлэгийн эрхлэгчид:
Сургуулийн захиралд:
3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр зохион байгуулна.
Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 102 тоот өрөөнд /I давхар/ 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрүүдэд хүлээн авч бүртгэнэ.
2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэниргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
1) Сургууль цэцэрлэгийн шинэчлэлийг хэдий хугацаанд, ямар арга барилаар хийж, хэрхэн үр дүнд хүрэх талаар тодорхой тусгасан хөтөлбөр
2) Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хувийн өргөдөл;
3) Биеийн байцаалт, Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/;
4) Боловсролын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
5) Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6) Ажил байдлын тодорхойлолт;
7) Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт;
8) Багшлах эрхийн үнэмлэхний канондсон хуулбар.
9) Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт
10) Шалгаруулалтад оролцох хүний мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаарх 2 хүний тодорхойлолт
11)4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
3.Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, 2014 оны 127 дугаар тогтоолын дагуу зохион байгуулна.
ХАРИЛЦАХ ХАЯГ: ХОВД АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
УТАС: 99432442, 99516129