Ерөнхий боловсролын сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 5-ны өдөр Жаргалант сумын бүрэн дунд 2 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Багшлах эрхийн шалгалтад 259 оролцогч бүртгүүлсэнээс 257 оролцогч шалтгалтын 1 дүгээр шатанд хамрагдаж 2 дугаар шатанд 215 оролцогч тэнцсэнээс 198 оролцогч Эсээ өгсөн байна.
Багшлах эрхийн шалгалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтэн И.Солонго, БСШУСЯ-ны мэргэжилтэн Ж.Цэрэндулам , Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Т.Бат-Өлзий, Ц.Балжинням, М.Бердигүл нар удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна.
Багшлах эрхийн шалгалтад оролцогчид дүрэм журмынхаа дагуу шалгалтад соёлтой оролцож байсныг зохион байгуулагчид онцлов.