-Аргын тооллын 8 сарын 7. Даваа (Сумьяа) гараг /2017/




-Аргын тооллын 8 сарын 7. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, улаан бар, яруу эгшигт-21 од, мод суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Даваажишин барилдлагат, хутганы ир өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:18.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, өлзийтэй төгс сайхан болно. Гэвч бич, луу жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэн сөрөг муу.
-Гэр байшин барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, сан тавих, хот байгуулах, хот тосгоны суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэргийн үйл, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ