Мерси Кор Монгол ОУБ -ын Ховд аймаг дахь салбар нь гамшгийн чиглэлээр сургалт хийх сургагч багшийн баг сонгон шалгаруулна.


ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТЫГ СУМУУДАД 
ЗОХИОН ЯВУУЛАХ “СУРГАГЧ БАГШИЙН БАГ” ШАЛГАРУУЛАХ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2017. 08. 03
Мерси Кор Монгол олон улсын байгууллага нь шаардагдах цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж Үзүүлэх Газар (OFDA)-ын санхүүжилтээр “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS2)” төслийг хэрэгжүүлж байна. 
Тус төслийг 2016-2017 онд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Дарви, Чандмань, Мөнххайрхан зэрэг 7 суманд хэрэгжүүлсэн ба 2017-2018 онд дээрхи 7 сумаас гадна Цэцэг, Эрдэнэбүрэн, Манхан, Дөргөн, Зэрэг, Мянгад, Ховд зэрэг 7 суманд шинээр, нийт 14 суманд хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд зорилтот сумдад “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” (LEGS) –н сургалтыг зохион байгуулах “Сургагч багшийн баг” (СББ) -ийг шалгаруулах УРАЛДААН-ыг зарлаж байна.

1.
Уралдаанд шалгарсан багийн гүйцэтгэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:
• Сургагч багшийн баг нь “LEGS-н сургагч багш бэлтгэх” сургалтанд хамрагдсанаас хойш 45 хоногт багтаан төслийн зорилтот сумуудад нэг суманд 2 өдрийн сургалтыг зохион явуулна.
• Сургалтыг зохион байгуулж дууссаны дараагаар санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг баримтжуулан, Мерси Корын аймгийн ажилтанд хүлээлгэн өгнө. /Тайлан бичих заавар, зөвлөмж, загварыг Мерси Короос гаргаж өгнө/
• Сургалтаас хойш хамгийн багадаа 2 сарын дараа сургалтанд оролцогчдоос мэдлэг шалгах судалгааг авна. 
• Сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сайжруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

2. Тавигдах шаардлага:
• Өөрийн аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд (орон нутгийн малчдын бүлэг, хоршоо, төрийн бус байгууллага, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг сургалтын чиглэлийн бизнесийн байгууллага) –ийн Сургагч Багшийн Баг санал ирүүлнэ. 
• Уралдаанд оролцох Сургагч Багшийн Баг нь ХАА, МАА, мал эмнэлэг, гамшгийн чиглэлээр мэргэшсэн, 2 сургагч багш (ХАА болон Гамшиг чиглэлийн) -аас бүрдэх бөгөөд сургалт зохион байгуулах өндөр ур чадвартай, туршлагатай байх 
• Сургагч Багшийн Баг нь зорилтот сумдад очиж сургалт хийх боломжтой, сургалтын тоног төхөөрөмжтэй, насанд хүрэгчдэд сургалт явуулах гэрчилгээтэй бол давуу тал болно.

3. Уралдаанд ирүүлэх материал:
• Сургагч Багшийн Багийн танилцуулга
• Багш нарын мэдлэг, туршлага, чадавхийн мэдээлэл, анкет
• Сургагч Багшийн Багийн өмнө нь зохион байгуулж байсан сургалтын болон хэрэгжүүлсэн төслүүдийн мэдээлэл
• Өмнө нь зохион байгуулсан сургалтын амжилтын түүхээс 1-ийг бичиж хавсаргах

4. Уралдаанд санал ирүүлэх эцсийн хугацаа: 2017 оны 08-р сарын 15-ны 17.00 цаг

5.Сумуудад сургалт хийх хугацаа: 2017 оны 9 сарын 16 наас 10 сарын 28

Мэдлэг шалгах тест авах хугацаа: Тухайн суманд сургалт зохион байгуулсанаас хойш 
хамгийн багадаа 2 сарын дараа

Төслийн санал хүлээн авах хаяг:
Мерси Кор ОУБ – ын Ховд аймаг дахь баруун бүсийн төв 
Ховд аймаг Жаргалант сум
Стандарт Хэмжил Зүйн хэлтсийн байр, 1 давхар,
Утас:70432464:99098143
Имэйл хаягийг утсаар ярьж авна уу?
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ