-Аргын тооллын 8 сарын 6. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 6. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, хөхөгчин үхэр, элдэв тэнгэртэн-20 од, уул суудал, 9 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:35-20:20.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуул эд олох, төгс жаргалан болно. Гэвч хонь, бар, туулай жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, үхэр, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот тохижуулах ажил, замд явах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, буяны үйл, худалдаа хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ