-Аргын тооллын 8 сарын 5. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 5. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 13, хөх хулгана, суулга-19 од, ус суудал, 1 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:33-20:21.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, аз жаргал ирнэ. Гэвч морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, замд гарах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ