Энэ жилийн баяр наадамд 86 харваач цэц мэргэнээ сорьлоо.



Тулгар төрийн  2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд 86 харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо. Сурын харваа нь урианхайн сурын харваа, Үндэсний сурын хүүхдийн харваа, Насанд  хүрэгчдийн эмэгтэй, эрэгтэй  төрлөөр  зохион байгуулагдав. 




Урианхайн сурын харваанд  45 эрэгтэй харваач цэц мэргэнээ сорьсоноос Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Спортын дэд мастер Б.Батзул 20 оноогоор тэргүүн байр эзэлж, “Аймгийн Мэргэн” цол  хүртлээ. Харин Хоёрдугаар байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат Спортын мастер У.Эрдэнэбат, Гуравдугаар байранд  Дуут сумын харъяат  “Ар хужирт” нөхөрлөл “Зэлэм” сурын холбооны харваач Спортын мастер Аймгийн мэргэн Т.Хаянхярваа , Дөрөвдүгээр байранд Жаргалант сумын харъяат Шинэ дулааны станцын харваач Б.Баатар, Тавдугаар байранд Мөнххайрхан сумын харъяат “Хаан сурын холбоо”-ны харваач Спортын дэд мастер Б.Мөнхзориг  нар тус тус шалгарлаа.




Үндэсний халх сурын  хүүхдийн харваанд 10 гаруй хүүхэд оролцож, тус бүрийн насны онцлогт тохирсон зайнаас сумаа тавьсан байна. Эмэгтэй хүүхдийн сурын харвааны төрөлд  Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн харваач Н.Даваабал тэргүүн байр эзэлсэн бол  эрэгтэй хүүхдийн сурын харвааны төрөлд  Ховд аймгийн Дуут сумын харъяат Б.Өсөхбаяр нэгдүгээр байр, хоёрдугаар байр Мөнххайрхан сумын харъяат  Бямбаагийн Батгэрэл, гуравдугаар байранд Дуут сумын харъяат Т.Энхзориг, дөрөвдүгээр байранд Дуут сум Б.Хүрэл-эрдэнэ, тавдугаар байранд Жаргалант сумын харъяат  харваач Л.Эрхэмбилэг нар тус тус шалгарсан байна.




Үндэсний халх сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Жаргалант сумын харваач Р.Эрдэнэбаяр 40 сумнаас 23 оносон амжилтаар тэргүүн байр эзэлж, “Аймгийн Мэргэн” цол  хүртэв. Хоёрдугаар байранд Дөргөн сумын харваач н.Цэвээндарь, гуравдугаар байранд Жаргалант сумын харваач Б.Номинчимэг, дөрөвдүгээр байранд Чандмань сумын харваач н.Хишигзул, тавдугаар байранд Дөргөн сумын харваач н.Цэнгэл нар тус тус шалгарлаа.



Сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Мөнххайрхан сумын харваач Спортын мастер Б.Мөнхзориг тэргүүн байр эзэлж, аймгийн мэргэн цолны болзол хангасан байна. Хоёрдугаар байранд Мөнххайрхан сумын харваач У.Эрдэнэбат, гуравдугаар байранд Жаргалант сумын харваач Б.Баатар, дөрөвдүгээр байранд Жаргалант сум, БОЭТ-ын харваач М.Мянганбуу, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, Спортын дэд мастер Б.Батзул нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.




Ховд аймгийн Сурын холбооноос жил бүр  Урианхай болон Үндэсний сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, оноогоороо тэргүүлсэн эхний 10 харваачийг шигшээ болгож Улаанбаатар хот руу Төрийн их баяр наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд явуулсаны үр дүнд Ховдчууд  2013 онд Урианхай сурын 1 улсын мэргэнтэй болсон. Энэ оны 07 сарын 07-ны өдрөөс эхэлсэн Төрийн их баяр наадмын сурын харваанд аймгийн шигшээ 10 харваач амжилттай оролцож байна.  07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан Буриад сурын харваанд  Ховд аймгийн Дуут сумын харъяат Спортын мастер Аймгийн мэргэн харваач Ш.Баянмөнх хоёрдугаар байранд,  Мөнххайрхан сумын “Хаан сурын холбоо”-ны харваач Ч.Жаргал 64 сумнаас 60 оносон амжилтаар  гуравдугаар байранд шалгарсан байна. Мөн Дуут сумын харваач Д.Чулуунбат  55 сум оносон амжилтаар Ховд аймгийн Буриад сурын харвааны анхны Спортын дэд мастер цолтон болжээ.














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ