2017 оны 07-р сарын 10-11 ний өдрүүдэд Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын өвсөрийн бөхийн барилдааныг аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн салбар амжилттай зохион байгууллаа.
.JPG)
Өвсөрийн бөхийн барилдаанд: 2002 оны өөрөөр хэлбэл 15-аас доош насны өсвөрийн 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсанаас Манхан сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Г.Батзориг түрүүлж Жаргалант сумын 12 жилийн 6-р сургуулийн сурагч Ц.Ядамдорж үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Дарви сумын харьяат, Г.Гантулга, Ховд сумын харьяат Б.Нызбек нар шалгарсан байна.
.JPG)
Өвсөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар гардуулан өгч баяр хүргэлээ.
.JPG)
.JPG)
.JPG)