Ховд аймгийн ХАА-н хоршоологчдын холбоо ТББ ээлжит хурлаа хийлээ.



Ховд аймгийн ХАА-н хоршоологчдын холбоо ТББ нь 2 жилд нэг удаа хоршооны гишүүдийн ээлжит хурлыг зохион байгуулдаг байна. Энэ уламжлалынхаа дагуу энэ сарын 18 ны өдөр 2017 оны ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хуралд 33 хоршооны төлөөлөл оролцохоос 26 нь хуралдаа ирж оролцсон ба уг хурлаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын болон хяналтын зөвлөлийн тайланг  хэлэлцэхээс гадна 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, Нэгдлийн холбооны 50 жил, Үндэсний холбооны 25 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.



Энэ удаагийн хурлаар хуралд оролцогчдод Аймгийн ХХААГ, БОАЖГ, зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл хийхээс гадна УБ хот дахь Бодлого судлалын төвийн зөвлөх А.Болдсүх МАА-н өртгийн сүлжээнд орлого нэмэгдүүлэх боломжуудын талаар мэдээлэл хийв.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ