Авто замын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/86 дугаар захирамж гарсантай холбоотой захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн нийт жолооч тээвэрчдэд “Авто замын ашиглалт хамгаалалтыг сайжруулахад жолооч, тээвэрчдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс зохион байгуулав. Сургалтанд авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 130 гаруй аж ахуй нэгж иргэдийн төлөөлөл оролцсон ба тэдэнд Ховд аймгийн Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газар, “Ховд АЗЗА” ТӨХК, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудаас мэргэжлийн хүмүүс авто зам, тээвэртэй холбоотой хууль дүрэм, тулгамдаж буй асуудал, заавар зөвлөмжийг өглөө.