-Аргын тооллын 4 сарын 1. Бямба (Санчир) гараг /2017/


-Хаврын дунд харагчин туулай(бага) сар, 7 улаан мэнгэ, хий суудалтай.
2017 оны 4 сар.
-Аргын тооллын 4 сарын 1. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, шар морь, мод суудал, 1 цагаан мэнгэ, чөлөөт эх-3 од, шидийн барилдлагатай өдөр. Бямбанарма өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:22.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Гэвч хулгана, гахай, үхэр жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ